SAM

Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоо барих
EN
  • Нүүр
  • Бидний тухай
    • Швейцарын хөгжлийн агентлаг
    • Төслийн тухай
    • Төслийн баг
    • Төслийн хамрах хүрээ
  • Үйл ажиллагаа
    • Бүрэлдэхүүн 1
    • Бүрэлдэхүүн 2
    • Бүрэлдэхүүн 3
    • Манай хамтрагчид
  • Мэдээллийн сан
    • Хууль тогтоомж
    • Ном товхимол
    • Зургийн сан
    • Видео сан
    • Тайлан
    • Веб холбоос
  • Мэдээ
  • Зарлал
  • Хүний эрх, жендерийн булан
    • Хүний эрхийн тухай ойлголт
    • Жендерийн тухай ойлголт
    • Минамата конвенц
    • НҮБ-ын хүний эрхийн талаарх зөвлөмж
    • Хүний эрх, жендерийн чиглэлийн мэдээллийн сан
      • Ном товхимол
      • Видео сан
      • Блог
  • Capitalization
    • Videos
      • Documentary
      • Human Stories
    • Responsible ASM Forum
    • OECD forum
    • Infographics
    • ASM Geneva event
  • Нүүр хуудас
  • Мэдээ

Шинэ мэдээ

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхэллээ

Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлсэн нээлтийг албан ёсоор хийлээ. Төв банкинд алтны нөөц нэмэгдэхийн хэрээр валютын нөөц зузаарч, төгрөгийн ханш тогтвортой байх, эдийн засгийн өсөлт бий болох нөхцөл болж өгдөгийг хэн бүхэн мэднэ. Иймээс ч аяны нээлтээр төв банкнаас уул уурхайн компаниуд болон хувиараа алт олборлогчдыг олборлосон алтаа хууль ёсны нийлүүлэлтийн сүлжээний дагуу эх орныхоо эрдэнэсийн санд буюу Монголбанкинд худалдахыг уриалсан юм. Уг аянаар иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанкинд болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана.

Өнгөрсөн онд алт олборлогчид нийт 21.8 тн алтыг Монголбанкинд худалдсан бөгөөд үүний багагүй хувийг бичил уурхай эрхлэгчдэд хамааралтай. Нийт алтны дийлэнхийг буюу 12.5 тонныг 175 иргэн тушаасан нь үүний нотолгоо болох биз ээ.

Монголбанкнаас цаашид Орон нутагт үнэт металлын сорьцын лаборатори байгуулах, алтны салбарын хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах, хууль бусаар алтыг хил давуулах явдлыг бууруулах чиглэлийг барьж ажиллах бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Уг аяны нээлтэд УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар, ШХА-ын Тогтвортой бичил уурхай төсөл, МБУНДХ, Хаан, Голомт банкууд зэрэг байгууллагууд оролцлоо.

Дашрамд дурдахад тус арга хэмжээний үеэр Голомт банкны ахлах теллер Г.Мөнх-Эрдэнэ 2019 оны алтны ханшийн таамаг танилцуулсан. Алтны ханш нь долларын ханштай урвуу хамааралтай бөгөөд долларын ханш сулрахад алтны ханш өсөж байдаг. Энэ жилийн хувьд АНУ-ын болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, Евро бүсийн эдийн засаг бууралттай байгаагаас шалтгаалан долларын ханш буурч, алтны ханш нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн зах зээлд алтны ханш унц нь 1310-1350 ам доллар байхаар таамаглажээ. Энэ нь алтны бичил уурхай эрхлэгчдэд таатай мэдээ. Бичил уурхай эрхлэгчид маань үнийн өсөлтийн таатай үед ашиг орлогоо зөв тооцож, уул уурхайн бус орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалтаа төлөвлөх биз ээ.

Эх сурвалж: www.bichiluurhai.mn

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization

Бидний тухай

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization
  • Нууцлал

Мэдээлэл авах

"Тогтвортой бичил уурхай" төслийн мэдээг цаг алдалгүй өөрийн и-мэйлээр аваарай

Холбоо барих

  • Хаяг:
    Тогтвортой бичил уурхай төсөл
    Скай Плаза бизнес төв, A блок
    Элчингийн гудамж 9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
    Улаанбаатар хот, Монгол Улс

  • Утас:
    +976 11 328848

  • Факс:
    +976 11 322415

  • Имэйл:
    info@sam.mn

Бидэнтэй нэгдэх

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл.