Хүний эрхийн тухай ойлголт
ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүний эрхийн үндсэн зарчмууд:
ТЭГШ БАЙХ
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнэтэй байж, адил хүндэтгэлийг эдэлнэ.
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХГҮЙ БАЙХ
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, өмч хөрөнгө, төрсөн байдлаас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй.
ТҮГЭЭМЭЛ, САЛШГҮЙ БАЙХ
Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй бөгөөд хүнээс салшгүй ойлголт юм. Хүний эрх нь ертөнцийн өнцөг, булан бүрд амьдарч байгаа хүн бүрд хамаатай. Иймд бүх хүн ялгаваргүйгээр тэгш хүртэх түгээмэл шинж чанартай.
ХҮН ҮНЭ ЦЭНЭ, НЭР ТӨРТЭЙ БАЙХ
Хүний үнэ цэнэ, нэр төр нь бүх хүмүүс хүн болж төрснийхөө хувьд ижил үнэлэгдэж, адил хүндлэл хүлээнэ. Бүх хүн нас, соёл, угсаа гарал, арьс өнгө, хүйс, хүйсийн чиг баримжаа, хэл, боломж чадвар, нийгэмд эзлэх байр суурь, иргэний харьяалал болон улс төрийн үзэл бодлоос үл хамааран ижил хүндлэлийг хүлээнэ.
ХУВААГДАШГҮЙ БАЙХ
Иргэний, улс төрийн, нийгэм эдийн засаг, соёлын болон хамтын эрх зэрэг хүний бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байдаг.
ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙ БАЙХ
Хүний эрх нь орон гэр, зах, сургууль, ажлын байр, зэрэг газар бүрд, амьдралын бүхий л хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл аль нэг эрх нь зөрчигдөхөд бусад эрхүүдэд нөлөөлнө нөгөө талаар нэг төрлийн эрхийг хангах явдал сайжрахад өөр эрхийг эдлэх боломж илүү бүрддэг.
Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой.