SAM

Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоо барих
EN
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Швейцарын хөгжлийн агентлаг
    • Төслийн тухай
    • Төслийн баг
    • Төслийн хамрах хүрээ
  • Үйл ажиллагаа
    • Бүрэлдэхүүн 1
    • Бүрэлдэхүүн 2
    • Бүрэлдэхүүн 3
    • Манай хамтрагчид
  • Мэдээллийн сан
    • Хууль тогтоомж
    • Ном товхимол
    • Зургийн сан
    • Видео сан
    • Тайлан
    • Веб холбоос
  • Мэдээ
  • Зарлал
  • Хүний эрх, жендерийн булан
    • Хүний эрхийн тухай ойлголт
    • Жендерийн тухай ойлголт
    • Минамата конвенц
    • НҮБ-ын хүний эрхийн талаарх зөвлөмж
    • Хүний эрх, жендерийн чиглэлийн мэдээллийн сан
      • Ном товхимол
      • Видео сан
      • Блог
  • Нүүр хуудас
  • Мэдээ, Зарлал

Шинэ мэдээ

“Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлэг болон фото зургийн уралдааны болзол

Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлэг болон фото зургийн уралдааныг сэтгүүлчдийн дунд 2018 оны 11 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 15 хүртэл зарлаж байна.

Уралдааны зорилго:

Энэхүү уралдааны зорилго нь Монгол Улс дах бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд тулгараад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замууд, алтны худалдааны төвлөрлийг бууруулах, алтны гарал үүсэл, ил тод байдлыг нэмэгдүүлэх болон Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний талаар олон нийтэд зөв ойлголт өгөхөд оршино.

Уралдааны сэдвийн агуулга:

  • Бичил уурхайн алтны нийлүүлэлтийн сүлжээ, тулгамдаад байгаа асуудлууд
  • Бичил уурхайн алтны гарал үүсэл, ил тод байдал яагаад чухал вэ, олон улсад тавигдаж байгаа шаардлагууд
  • Алтны худалдааны өнөөгийн байдал, эрх зүйн орчныг сайжруулах шийдлүүд
  • Бичил уурхайн алтны татварын орчин, татвар төлсний ач холбогдол
  • Алтыг Монголбанк болон нэг цэгийн үйлчилгээнд тушаах нь ямар ач холбогдолтой вэ
  • Бичил уурхайгаас орон нутгийн нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр
  • Бичил уурхайн байгууллагын сайн туршлага, амжилт

Тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт:

  • “Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан нийтлэл, нэвтрүүлэг, фото зураг байх;
  • Уралдааны зорилгод нийцсэн, олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан, орон нутгийнзүгээс санаачлан хэрэгжүүлж болох арга хэмжээ, гарц шийдлүүдэд сэдэл өгөх, шийдвэр гаргагчдад нөлөөлөхүйц байх; хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
  • Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь асуудал хөндсөн, шинэлэг, олон нийтийн анхаарал татахуйц сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн сонин болон мэдээллийн цахим хуудасны нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, фото зураг байх;
  • Бүтээлийг 2018 оны 11 дугаар сарын 07-ээс 2018 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд телевиз, сонин, мэдээллийн цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн байх;
  • Хөндөж буй асуудал нь хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцод нийцсэн, нэр томьёог зөв хэрэглэсэн байх
  • Нийтлэл нь A2 форматын 1/4 – 1/2 дээш хэмжээтэй, телевизийн нэвтрүүлэг нь5-10 минутын хугацаатай, ашигласан материалын эх сурвалжийг ишлэлд тодорхой дурдсан, фото зураг нь 300 dpi доошгүй нягтралтай, зөвшөөрөл авсан, өгүүлэмжтэй байх;
  • Нийтлэлийг тухайн сонин, цахим хуудасны дугаарын хамт файл болон хэвлэмэл хэлбэрээр, нэвтрүүлэг, фото зургийг DVD-д хуулж авчрах бөгөөд нийтэлж, нэвтрүүлснийг нотлох байгууллагын тодорхойлолтыг хавсарган ирүүлэх;
  • Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлэг, фото зургийг хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн, хүртээмжтэй байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзнэ.

Зохион байгуулалт:

  • Тухайн нэвтрүүлэг, нийтлэлээр дэвшүүлсэн санаа болон дүгнэлт нь зохиогчийн хувийн үзэл бодол бөгөөд Монголбанк болон Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн байр суурийг илэрхийлэхгүй болохыг тухайн бүтээлд тодорхой дурдсан байх;
  • Уралдаанд ирүүлсэн нийтлэл, нэвтрүүлгүүдийг буцаахгүй бөгөөд ирүүлсэн бүтээлийг цаашид олон нийтэд сурталчлах үйл ажиллагаанд ашиглах болно.

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа:2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн байранд хүлээн авна.

Шагналын сан: Уралдаанд ирүүлсэн бүтээлээс төрөл тус бүрд тэргүүн нэг байр шалгаруулна. Мөн нэмэлт тусгай 4 байр шалгаруулж урамшуулал олгоно. Үүнд:

  • Телевизийн нэвтрүүлэг:
  • Сонин болон мэдээллийн цахим хуудасны нийтлэл:
  • Радио бүтээл:
  • Фото зураг:

Тэргүүн байр: Өргөмжлөл, зөөврийн компьютер

Тэргүүн байр: Өргөмжлөл, зөөврийн компьютер

Тэргүүн байр: Өргөмжлөл, зургийн аппарат

Тэргүүн байр: Өргөмжлөл, зургийн аппарат

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл:

Д.Оргил, Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч, и-мейл: orgil.d@mongolbank.mn, утас: 88118801

Ц.Тансагмаа, ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслийн мэргэжилтэн, и-мейл: tansagmaa.tsog@sam.mn, утас: 99109723

Цэс

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан

Бидний тухай

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цэс

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Нууцлал

Мэдээлэл авах

"Тогтвортой бичил уурхай" төслийн мэдээг цаг алдалгүй өөрийн и-мэйлээр аваарай

Холбоо барих

  • Хаяг:
    Тогтвортой бичил уурхай төсөл
    Скай Плаза бизнес төв, A блок
    Элчингийн гудамж 9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
    Улаанбаатар хот, Монгол Улс

  • Утас:
    +976 11 328848

  • Факс:
    +976 11 322415

  • Имэйл:
    info@sam.mn

Бидэнтэй нэгдэх

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл.