Шинэ мэдээ
“Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт уралдааны шилдгүүд тодорлоо
Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлэг болон фото зургийн уралдааныг сэтгүүлчдийн дунд зарласан билээ.
Энэхүү уралдааны зорилго бол Монгол Улс дах бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээнд тулгараад байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замууд, алтны худалдааны төвлөрлийг бууруулах, алтны гарал үүсэл, ил тод байдлыг нэмэгдүүлэх болон Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулагдсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний талаар олон нийтэд зөв ойлголт өгөхөд оршино.

Уралдааны сэдвийн агуулга:
- Бичил уурхайн алтны нийлүүлэлтийн сүлжээ, тулгамдаад байгаа асуудлууд
- Бичил уурхайн алтны гарал үүсэл, ил тод байдал яагаад чухал вэ, олон улсад тавигдаж байгаа шаардлагууд
- Алтны худалдааны өнөөгийн байдал, эрх зүйн орчныг сайжруулах шийдлүүд
- Бичил уурхайн алтны татварын орчин, татвар төлсний ач холбогдол
- Алтыг Монголбанк болон нэг цэгийн үйлчилгээнд тушаах нь ямар ач холбогдолтой вэ
- Бичил уурхайгаас орон нутгийн нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр
- Бичил уурхайн байгууллагын сайн туршлага, амжилт
Уралдаанд нийт сонины 31 нийтлэл, радиогийн 2 бүтээл, фото зургийн 3, ТВ нэвтрүүлгийн 3 бүтээл ирсэн байна.
Үүнээс нийтлэлийн төрөлд
- Тэргүүн байранд “Өнөөдөр” сонины тоймч Т. Энхбат, Алт “арвижих” цагаар нийтлэлээрээ
- Тусгай байранд Зууны мэдээ сонины сэтгүүлч Ц. Мягмарбаяр “Алтны сорьцыг орон нутагт хийснээр хуль бус нийлүүлэлт зогсоно” нийтлэлээрээ
ТВ нэвтрүүлгийн төрөлд
- Тэргүүн байранд 25-р сувгийн сэтгүүлч Б.Баттүвшин, Соёлбаяр
- Тусгай байранд TV-9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг “Хүний эрхэд суурилсан бичил уурхай ба нийлүүлэлтийн сүлжээ”
Радиогийн төрөлд
- Тусгай байранд МҮОНР-ийн сэтгүүлч Д. Баяржаргал “Бичил уурхайчдын жим” нэвтрүүлгээр
Фото зургийн уралдаанд
1. Тусгай байранд Үндэсний шуудан сонины сэтгүүлч А. Чимэдцэрэн Бичил уурхайчдын амьдрал цуврал зургуудаар тус тус шалгарсан байна.