SAM

Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоо барих
EN
  • Нүүр
  • Бидний тухай
    • Швейцарын хөгжлийн агентлаг
    • Төслийн тухай
    • Төслийн баг
    • Төслийн хамрах хүрээ
  • Үйл ажиллагаа
    • Бүрэлдэхүүн 1
    • Бүрэлдэхүүн 2
    • Бүрэлдэхүүн 3
    • Манай хамтрагчид
  • Мэдээллийн сан
    • Хууль тогтоомж
    • Ном товхимол
    • Зургийн сан
    • Видео сан
    • Тайлан
    • Веб холбоос
  • Мэдээ
  • Зарлал
  • Хүний эрх, жендерийн булан
    • Хүний эрхийн тухай ойлголт
    • Жендерийн тухай ойлголт
    • Минамата конвенц
    • НҮБ-ын хүний эрхийн талаарх зөвлөмж
    • Хүний эрх, жендерийн чиглэлийн мэдээллийн сан
      • Ном товхимол
      • Видео сан
      • Блог
  • Capitalization
    • Videos
      • Documentary
      • Human Stories
    • Responsible ASM Forum
    • OECD forum
    • Infographics
    • ASM Geneva event
  • Нүүр хуудас
  • Мэдээ

Шинэ мэдээ

Монгол Улсаас хоёр дах бичил уурхайн байгууллага Шударга олборлолтын экологийн цэвэр алтны гэрчилгээгээ хүлээн авлаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумд бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг Шижир Хишиг нөхөрлөл  Шударга олборлолтын стандартын эхний жилийн аудитын шалгалтаа амжилттай давж гэрчилгээгээ хүлээн авлаа.

Колумб Улсад төвтэй Хариуцлагатай уул уурхайн холбооноос хэрэгжүүлдэг Шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлэгч бичил уурхайн байгууллагууд олборлосон алт нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулснаар олборлосон 1кг алт тутамдаа 4,000-6,000 ам.долларын урамшууллыг нэмэлтээр хүртдэг.

Шударга олборлолтын экологийн алтны гэрчилгээг гардан авснаар Шижир Хишиг нөхөрлөл нь Ази тивдээ болон Монгол Улсад хоёр дах байгууллага болж олон улсын зах зээлд алтаа худалдаалах эрхтэй болж байна. 2019 оны 1 сарын 15-ны өдөр Мандал суманд зохион байгуулсан гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Б.Ганболд болон онцгой байдлын алба, цагдаагийн газар, байгаль орчны газар, МБУНДХ, ТБУТ-ийн төлөөллүүд, бичил уурхайчид оролцлоо. 

Европ болон барууны бусад оронд сертификат бүхий эко алтаар үйлдвэрлэсэн эдлэл худалдан авах сонирхол, хандлага нэмэгдэж байгаа тул цаашид энэ стандартыг хэрэгжүүлэгч бичил уурхайн байгууллагын тоо болон, экспортлох алтны хэмжээг нэмэгдүүлэх нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд түлхэц болох, олон улсын тавцан дах Монгол Улсын нэр хүнд өсөх, нөхөгддөггүй байгалын баялгаа нэмүү өртөг шингэсэн үнээр худалдаалах боломжтой болох юм.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization

Бидний тухай

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization
  • Нууцлал

Мэдээлэл авах

"Тогтвортой бичил уурхай" төслийн мэдээг цаг алдалгүй өөрийн и-мэйлээр аваарай

Холбоо барих

  • Хаяг:
    Тогтвортой бичил уурхай төсөл
    Скай Плаза бизнес төв, A блок
    Элчингийн гудамж 9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
    Улаанбаатар хот, Монгол Улс

  • Утас:
    +976 11 328848

  • Факс:
    +976 11 322415

  • Имэйл:
    info@sam.mn

Бидэнтэй нэгдэх

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл.