SAM

Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоо барих
EN
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Швейцарын хөгжлийн агентлаг
    • Төслийн тухай
    • Төслийн баг
    • Төслийн хамрах хүрээ
  • Үйл ажиллагаа
    • Бүрэлдэхүүн 1
    • Бүрэлдэхүүн 2
    • Бүрэлдэхүүн 3
    • Манай хамтрагчид
  • Мэдээллийн сан
    • Хууль тогтоомж
    • Ном товхимол
    • Зургийн сан
    • Видео сан
    • Тайлан
    • Веб холбоос
  • Мэдээ
  • Зарлал
  • Хүний эрх, жендерийн булан
    • Хүний эрхийн тухай ойлголт
    • Жендерийн тухай ойлголт
    • Минамата конвенц
    • НҮБ-ын хүний эрхийн талаарх зөвлөмж
    • Хүний эрх, жендерийн чиглэлийн мэдээллийн сан
      • Ном товхимол
      • Видео сан
      • Блог
  • Нүүр хуудас
  • Мэдээ

Шинэ мэдээ

Баянхонгор, Дархан аймгуудад үнэт металлын сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулагдлаа

Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор болон Дархан аймагт алт, үнэт металлын сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж нээлтээ хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны хүрээнд нээгдэж буй уг нэг цэг үйлчилгээний төвүүдэд 790 сая төгрөгийн өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлаж байна.

Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банканд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болох юм. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасаж, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байна. Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр алтны албан бус худалдааг бууруулах, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх гол ач холбогдолтой юм.

Цэс

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан

Бидний тухай

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цэс

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Нууцлал

Мэдээлэл авах

"Тогтвортой бичил уурхай" төслийн мэдээг цаг алдалгүй өөрийн и-мэйлээр аваарай

Холбоо барих

  • Хаяг:
    Тогтвортой бичил уурхай төсөл
    Скай Плаза бизнес төв, A блок
    Элчингийн гудамж 9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
    Улаанбаатар хот, Монгол Улс

  • Утас:
    +976 11 328848

  • Факс:
    +976 11 322415

  • Имэйл:
    info@sam.mn

Бидэнтэй нэгдэх

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл.