SAM

Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоо барих
EN
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Швейцарын хөгжлийн агентлаг
    • Төслийн тухай
    • Төслийн баг
    • Төслийн хамрах хүрээ
  • Үйл ажиллагаа
    • Бүрэлдэхүүн 1
    • Бүрэлдэхүүн 2
    • Бүрэлдэхүүн 3
    • Манай хамтрагчид
  • Мэдээллийн сан
    • Хууль тогтоомж
    • Ном товхимол
    • Зургийн сан
    • Видео сан
    • Тайлан
    • Веб холбоос
  • Мэдээ
  • Зарлал
  • Хүний эрх, жендерийн булан
    • Хүний эрхийн тухай ойлголт
    • Жендерийн тухай ойлголт
    • Минамата конвенц
    • НҮБ-ын хүний эрхийн талаарх зөвлөмж
    • Хүний эрх, жендерийн чиглэлийн мэдээллийн сан
      • Ном товхимол
      • Видео сан
      • Блог
  • Нүүр хуудас
  • Мэдээ

Шинэ мэдээ

"Алтны форум" уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, “Блумберг TV Mongolia” хамтран Швейцарын хөгжлийн агентлаг, Алт үйлдвэрлэгчдийн холбооны дэмжлэгтэйгээр анх удаа “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Алтны салбарт тулгамдаж буй асуудлууд, сорилт, шийдэл болон өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй чиг хандлагын талаар энэ үеэр хэлэлцсэн юм.

МУ-ын УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томьёолж байгаа” гэв. Мөн тэрбээр “Алт олборлогч та бүхний өнөөдөр тушаасан грамм алт бүр Монголын өрх бүрийн идэх талхны үнийг бага ч гэсэн хямдруулж, таны өнөөдөр нөхөн сэргээн ургамалжуулсан шоо дөрвөлжин газар бүр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тул эх оронч байж, Монголбанкиндаа алтаа тушааж, олборлолтоо хадгалж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Олон улсын геополитикийн тодорхойгүй байдлаас үүдсэн гадаад секторын тодорхой бус байдал, зах зээлийн гэнэтийн савлагаанаас сэргийлэх, тогтвортой байдлаа хадгалах, шийдэл нь алт болохыг зохион байгуулагчид, оролцогчид онцолж байна. Хэлэлцүүлгийн үеэр үндэсний алт олборлолтыг эрчимжүүлэх, улмаар алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар дотоодод валютын ханшийг тогтворжуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, эрдэнэсийн санг арвижуулан, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар салбарын оролцогч талууд санал бодлоо хуваалцсанаас гадна нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулсан юм. “Алтны форум” уулзалт, хэлэлцүүлэгт зохион байгуулагч, дэмжигчдээс гадна Сангийн яам, БОАЖЯ, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, МХЕГ болон алт үйлдвэрлэгч компаниуд, судлаач, шинжээчид зэрэг 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Цэс

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан

Бидний тухай

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цэс

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Нууцлал

Мэдээлэл авах

"Тогтвортой бичил уурхай" төслийн мэдээг цаг алдалгүй өөрийн и-мэйлээр аваарай

Холбоо барих

  • Хаяг:
    Тогтвортой бичил уурхай төсөл
    Скай Плаза бизнес төв, A блок
    Элчингийн гудамж 9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
    Улаанбаатар хот, Монгол Улс

  • Утас:
    +976 11 328848

  • Факс:
    +976 11 322415

  • Имэйл:
    info@sam.mn

Бидэнтэй нэгдэх

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл.