Шинэ мэдээ
Алтны сорьц тогтоох лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна
Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор алтны олборлолт ихтэй орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулахаар хамтран ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Баянхонгор, Дархан-Уул аймгуудад байгуулагдах алтны сорьц тогтоох хоёр лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллага нь уг тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг нийлүүлэх битүүмжилсэн саналаа багц тус бүрээр 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цагаас өмнө Скай Плаза төвийн 2 давхарт байрлах Тогтвортой бичил уурхай төслийн оффист ирүүлнэ үү.
Тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн PDF форматад
шилжүүлж, цахим хэлбэрээр ulaanbaatar@sam.mn и-мейл хаягаар ирүүлнэ үү.
Нийлүүлэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдэд тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Тендерийн нэмэлт мэдээллийг эндээс аваарай.