SAM

Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоо барих
EN
  • Нүүр
  • Бидний тухай
    • Швейцарын хөгжлийн агентлаг
    • Төслийн тухай
    • Төслийн баг
    • Төслийн хамрах хүрээ
  • Үйл ажиллагаа
    • Бүрэлдэхүүн 1
    • Бүрэлдэхүүн 2
    • Бүрэлдэхүүн 3
    • Манай хамтрагчид
  • Мэдээллийн сан
    • Хууль тогтоомж
    • Ном товхимол
    • Зургийн сан
    • Видео сан
    • Тайлан
    • Веб холбоос
  • Мэдээ
  • Зарлал
  • Хүний эрх, жендерийн булан
    • Хүний эрхийн тухай ойлголт
    • Жендерийн тухай ойлголт
    • Минамата конвенц
    • НҮБ-ын хүний эрхийн талаарх зөвлөмж
    • Хүний эрх, жендерийн чиглэлийн мэдээллийн сан
      • Ном товхимол
      • Видео сан
      • Блог
  • Capitalization
    • Videos
      • Documentary
      • Human Stories
    • Responsible ASM Forum
    • OECD forum
    • Infographics
    • ASM Geneva event
  • Нүүр хуудас
  • Мэдээ, Зарлал

Шинэ мэдээ

Алтны сорьц тогтоох лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалтын нэмэлт мэдээлэл

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор алтны олборлолт ихтэй орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулахаар хамтран ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Баянхонгор, Дархан-Уул аймгуудад байгуулагдах алтны сорьц тогтоох хоёр лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллага нь уг тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг нийлүүлэх битүүмжилсэн саналаа багц тус бүрээр 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цагаас өмнө Скай Плаза төвийн 2 давхарт байрлах Тогтвортой бичил уурхай төслийн оффист ирүүлнэ үү.

Тендерийн иж бүрдэл баримт бичгийг бэлтгэн PDF форматад шилжүүлж, цахим хэлбэрээр ulaanbaatar@sam.mn и-мейл хаягаар ирүүлнэ үү.

Нийлүүлэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдэд тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын талаарх нэмэлт мэдээллийг эндээс авна уу.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization

Бидний тухай

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization
  • Нууцлал

Мэдээлэл авах

"Тогтвортой бичил уурхай" төслийн мэдээг цаг алдалгүй өөрийн и-мэйлээр аваарай

Холбоо барих

  • Хаяг:
    Тогтвортой бичил уурхай төсөл
    Скай Плаза бизнес төв, A блок
    Элчингийн гудамж 9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
    Улаанбаатар хот, Монгол Улс

  • Утас:
    +976 11 328848

  • Факс:
    +976 11 322415

  • Имэйл:
    info@sam.mn

Бидэнтэй нэгдэх

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл.