SAM

Тогтвортой бичил уурхай төсөл

Холбоо барих
EN
  • Нүүр
  • Бидний тухай
    • Швейцарын хөгжлийн агентлаг
    • Төслийн тухай
    • Төслийн баг
    • Төслийн хамрах хүрээ
  • Үйл ажиллагаа
    • Бүрэлдэхүүн 1
    • Бүрэлдэхүүн 2
    • Бүрэлдэхүүн 3
    • Манай хамтрагчид
  • Мэдээллийн сан
    • Хууль тогтоомж
    • Ном товхимол
    • Зургийн сан
    • Видео сан
    • Тайлан
    • Веб холбоос
  • Мэдээ
  • Зарлал
  • Хүний эрх, жендерийн булан
    • Хүний эрхийн тухай ойлголт
    • Жендерийн тухай ойлголт
    • Минамата конвенц
    • НҮБ-ын хүний эрхийн талаарх зөвлөмж
    • Хүний эрх, жендерийн чиглэлийн мэдээллийн сан
      • Ном товхимол
      • Видео сан
      • Блог
  • Capitalization
    • Videos
      • Documentary
      • Human Stories
    • Responsible ASM Forum
    • OECD forum
    • Infographics
    • ASM Geneva event
  • Нүүр хуудас
  • Мэдээ

Шинэ мэдээ

Алтны бичил бичил уурхайн салбарт мөнгөн усны хэрэглээг зогсоох төсөл эхэллээ

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас НҮБ-ын Байгаль

орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран “Бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” төслийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр төслийг нээж  хэлсэн үгэндээ   алтны бичил уурхайг албан ёсны болгох эрх зүйн механизм бүрдүүлэх, бичил уурхайд мөнгөн ус ашиглахгүй технологийг туршин, нэвтрүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын боломжийг нээх, олборлосон алтыг зах зээлд хуулийн дагуу нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготойгоор уг төсөл хэрэгжиж байгаа  гэдгийг онцоллоо.

Гар аргаар болон бичил уурхайн хэлбэрээр алт олборлох явцад мөнгөн ус хэрэглэн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө үзүүлж байгаа нь   Монгол Улсад төдийгүй дэлхийн зарим улс орнуудад тулгамдаж буй асуудлын нэг юм. Иймч учраас Буркино Фасо, Колумб, Гаяана, Индонейз, Кени, Монгол, Перу, Филиппин зэрэг 8 оронд уг төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Монгол Улс 1990-ээд оны эхэн үеэс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж өмч хувьчлал, эдийн засгийн хүндрэл зэргээс үүдэлтэй ажилгүйдлийн тоо нэмэгдэж иргэд байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж орлого олж амьдралаа залгуулах нөхцөл байдал бий болж эхэлсэн. 1994 оноос Монгол Улсын Засгийн газраас “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавьсантай зэрэгцэн алтны уурхайн ашиглалтын талбай, технологийн хаягдлаас гар аргаар хууль бусаар алт олборлох зохицуулалтгүй үйл ажиллагаа явагдах болсон. Мөн 1999-2002 онуудад жил дараалан тохиосон зудын нөлөөгөөр олон тооны мал сүрэг хорогдож амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчин иргэд орлого олох зорилгоор гар аргаар алт олборлож эхэлсэн. Ингэхдээ хууль бусаар мөнгөн ус хэрэглэх, газрыг их хэмжээгээр ухаж, эвдэж нөхөн сэргээлт хийхгүй орхих зэргээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.


Байгаль орчны төлөв байдлын тайлангийн дүнгээс хархад манай орны хувьд уул уурхайн үйл ажиллагаанаас эвдэрч эзэнгүй орхигдсон газрын 30 орчим хувийг гар аргаар алт олборлосноос үүдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Иймд уг төслийн хүрээнд гар аргаар болон бичил уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах сөрөг нөлөө үр дагаварыг сааруулах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хүлээсэн үүргээ  бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай техник технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: www.mne.mn

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization

Бидний тухай

Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Үйл ажиллагаа
  • Мэдээллийн сан
  • Мэдээ
  • Зарлал
  • Холбоо барих
  • Хүний эрх, жендерийн булан
  • Capitalization
  • Нууцлал

Мэдээлэл авах

"Тогтвортой бичил уурхай" төслийн мэдээг цаг алдалгүй өөрийн и-мэйлээр аваарай

Холбоо барих

  • Хаяг:
    Тогтвортой бичил уурхай төсөл
    Скай Плаза бизнес төв, A блок
    Элчингийн гудамж 9, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
    Улаанбаатар хот, Монгол Улс

  • Утас:
    +976 11 328848

  • Факс:
    +976 11 322415

  • Имэйл:
    info@sam.mn

Бидэнтэй нэгдэх

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2016 Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл.